Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Зөвлөгөө
Дутуу төрөлтийн үед эсвэл амьгүй төрөлтийн үед сүнс нь хаачдаг вэ?

Дутуу төрөлтийн үед эсвэл амьгүй төрөлтийн үед сүнс нь хаачдаг вэ?


Сүнс нь хүний биед дахин төрөн, энэ ертөнцөд амьдрах хувьгүйгээр нөгөө ертөнцдөө буцдаг ч хоорондоо ялгаатай. Гэлээ ч буцаад одсон сүнс, сүнсний эхэд нь болон эхтэй нь хамаатай бүх хүмүүсийн үүрэг даалгавар хэвээрээ үлдэнэ.
Юуны өмнө та бид нөгөө ертөнцийн тохирооны дагуу сүнс эргэж төрдөгийг санах ёстой. Эргэн төрж буй сүнстэй газар дээрх хүлээж авах байдал бас зохицсон байдаг. Сүнс нь өөрийгөө  энэ  ертөнцөд удаан амьдрахгүй эсвэл хүний биед огт төрөхгүй нь гэдгээ ойлгосон байдаг. Бүгд л дээр ухамсартайгаар төлөвлөгдсөн гэсэн үг.
Хоёрдугаарт, хүний үйлийн үр, амьдралын сургамж ба бурхан сүнс тус бүрийн хоорондох тэнцвэрт  байдал гол үүрэг гүйцэтгэдэг гэдгийг бид ухамсарлах учиртай. Түүхийн янз бүрийн цаг үе ба энэ дэлхийн газар бүр зан харилцааны өөр өөр төлөв байдал хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Жишээ нь биеийн аль нэг хэсэг согогтой, эсвэл дутуу эрхтэнтэй шинээр төрсөн хүүхдийнхээ хөлийг шагайгаар нь боогоод онгон байгальд тавьдаг заншилтай хүмүүс байв. Учир нь ийм тахир дутуу төрсөн хүүхэд сайн амьдрахгүй гэж тэд мэдээд хийж байгаа зан үйл. Эсвэл хүүхэд нь гажигтай төрнө гэж мэдээд жирэмсэнийг таслан зогсоодог хуультай нийгэм байна. Мөн Усус-ийн ёс заншлаар хүүхэд нь охин болохыг мэдээд жирэмслэлтийг тасалдаг эсвэл охин гармагц тахил өргөдөг гэх мэт. Энэ бүх нөхцөл, шийдвэр нь хувь заяатай холбоотой ба сайн дурын хүсэл сургаалаар явдаг байна. Хэрвээ бид “Ардчилсан нийгэмдээ” амьдарч байгаа бол энэ бүгдийн тухай саналаа хэлэн хууль санаачилж болох ч эцсийн шийдвэр дүгнэлтийг бурхан л гаргана.

Төрөх хүүхдийн биед орших сүнс урган төлжиж байгаа ураг нөгөө ертөнц хоёрын хооронд ирж очиж байдаг гэж би сүнсний хувь заяаг ойлгодог. Сүнс эхийн хэвлийд хөнгөхөн оршдог ба угаасаа жирэмсэний бүх хугацаанд тэнд байдаггүй. Тэр төрөхөөс хоёр сарын өмнө үр хөврөлд суудаг.

Хэрэв сүнс гэр рүүгээ дээш буцвал гэрэлт хөндийгөөр аялдаг. Гурван хөндий байдаг.
 
  • Ихэнх сүнс дамждаг шар гэрэлт. Үүгээр харьцангуй энгийн амьдарч нүгэл хилэнцдээ тохирсон дансаа дугуйлсан ихэнхи хүмүүс нэвтэрдэг.
  • Хар хөндийгөөр хамгийн муу хүн гэх алуурчид, яргачид явдаг. Тэд нөгөө ертөнцөд нүгэлт үйлийн үрээ бидний төсөөлсөнөөс илүү аймшигтайгаар заавал эдэлдэг.
  • Цэнхэр хөндийгөөр нялх хүүхдүүд ба төрөөгүй хүүхдийн сүнс дээш шилждэг.
« Буцах
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа

2008-2014 © Будда.мн , Хөгжүүлэгч DzCMS